Монголын Эдийн Засгийн Форум
"Бид хамтдаа чадна"
2010 оны 2-р сарын 8-9. Улаанбаатар хот.
Зорилго
Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад оршино.
|
Ерөнхий Сайд С.Батболд

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын өмнө тулгамдсан гол асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөлийн дунд нээлттэй, илэн далангүй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад оршино.
|
Эрнандо де Сото Монголд
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа Дэлхийн аугаа эдийн засагчдын нэг Эрнандо дэ Сото нь Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ.
Эдийн засгийн хөгжлийн онолын гол төлөөлөгч, "Капиталын нууц" номын зохиогч, доктор Эрнандо де Сото нь энэхүү чуулганд оролцож өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болно.
Тэрээр 2002 онд Адам Смит, 2004 онд Милтон Фридментийн нэрэмжит шагналуудын тус тус хүргэж байсан дэлхийд нэртэй эдийн засагчдын нэг юм.
|
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ |
| ФОРУМД ЭРНАНДО ДЕ СОТО ЛЕКЦ УНШЛАА |
 Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна.
Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов. |
| 2010.02.09 |
Цааш... | | Монголын Эдийн засгийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг |
Эрхэм хүндэт зочид, энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хатагтай ноёд Та бүхний түмэн амгаланг айлтгая.
Саяхан би Давост Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоод ирлээ. Дэлхийн олон орноос олон нэр хүндтэй зочид цугладаг ийм чуулган бий болоод 40 жил болж байна. Энэ чуулганыг Клаус Шваб гэж жирийн нэг эрдэмтэн санаачилсан байдаг. |
| 2010.02.09 |
Цааш... |
|
|
ДАЯАР МӨРДӨХ БИЗНЕС АНДГАЙ |
Бизнес удирдагчийн хувьд Миний Бие дараахь зүйлийг ухамсарлана:
- Миний удирдах бизнесийн байгууллага нь хамт олны хүч, өөрсдийн нөөц баялагийг нэгтгэж, аливаа хүн ганцаараа үүсгэж үл чадах үнэт зүйлсийг бүтээснээрээ нийтийн сайн сайхны төлөө үйлчилнэ.
- Миний гаргах шийдвэрүүд удирдлагын маань доторхи болоод гаднах хүмүүсийн сайн сайханд өнөөдөр болоод маргааш нөлөөлөхүйц өргөн үр дагавартай.
- Би олон талуудын харилцан адилгүй ашиг сонирхлуудыг нийлүүлэх явцдаа өөртөө бэрхшээлтэй сонголтуудтай учирна.
|
|
|