News-2018-03

Чуулганы мэдээ

By May 21, 2018 No Comments

“Төр хувийн хэвшлийн хэлэлцүүлэг”

Уриа: Хүчээ нэгтгэе

Хэзээ: 2018 оны 03 сарын 28

Хаана: Төрийн ордонд

Оролцогчдын тоо: 1500 гаруй оролцогч

Чуулганы талаар товч:

“Монголын эдийн засгийн чуулган 2018” арга хэмжээ 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний үе шат 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг Засгийн газрын хөгжлийн бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулж, дотооддоо бодлого шийдлээ зөвлөлдөх “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт” хийгдсэн. Улсын хөгжлийн төлөө Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг зүг рүү хамтарч ажилладаг, төр, хувийн хэвшил нь дэм дэмэндээ цэцэглэн хөгждөг байя гэсэн чухал санаачилга.

Ерөнхийлөгч Х.Баттулга

“Эдийн засгийн хүнд үед би Төрийн тэргүүн, У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн боллоо. Бид хүчээ нэгтгэхээс өөр замгүй болжээ. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэх, баялаг бүтээгчдийнхээ бизнесийг хамгаалах, шударга ёсыг тогтооход хамтын хүч чухал” гэв.

Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн гол сэдэв нь Засгийн газраас боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлого хийгээд түүний хүрээнд хийх ажлууд байлаа.

УИХ-ын дарга М.Энхболдын тодотгосноор эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасан. Бусад орны туршлагаас үзэхэд хувийн хэвшил нь ганц нэгээрээ биш нийлж нэгддэг, төр нь санхүүгийн дэмжлэг гэхээс илүү худалдааны бодлого, улс төрийн яриа хэлцэл, зөвлөх үйлчилгээний хүрээнд экспортыг дэмжинэ хэмээсэн.

 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ” гээд Засгийн газар-Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар-Ард олонтойгоо, Засгийн газар-Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын төвшинг дээшлүүлэх бүрэн боломжтойг зөвлөлдөх оролцогчдод хандан хэлсэн юм. Үнэхээр ч тийм. Саяхныг хүртэл төр, хувийн хэвшил хоорондын үл ойлголцол байсан уу гэвэл байсан. Үүнд хуулийн зохицуулалт, эдийн засгийн хямрал нөлөөлсөн ч байж мэднэ.

Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн тодотголтой Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат толгойтой гурван Засгийн газар энэ асуудлыг цэгцлэх гэж хэрэндээ л хичээсэн. Тодорхой хэмжээгээр үр дүн гарсан. Гэхдээ бодлогын төвшинд биш. Учир нь, тэдний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого нь УИХ-ын төвшинд очоод гацчихдаг байв. Юу хэлэх гээд байна гэхээр Ардын гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнөх танхимуудынхаа чадаагүйг нэгдсэн бодлогын төвшинд нэгдмэл зорилготойгоор хэрэгжүүлэх “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-оо зарлалаа.

Тогтвортой өсөлтийг бий болгох, хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах, иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын гэсэн гурван реформыг үлдэж байгаа 900 хоног бодит ажил хэрэг болгох, гурван жилийн төлөвлөгөөгөө зарлаж, танилцуулсан

Leave a Reply