Монголын Эдийн Засгийн Форум
"Бид хамтдаа чадна"
2010 оны 2-р сарын 8-9. Улаанбаатар хот.
Зорилго
Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын тулгамдсан асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийн дунд нээлттэй, хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад оршино.
Ерөнхий Сайд С.Батболд
Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын өмнө тулгамдсан гол асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөлийн дунд нээлттэй, илэн далангүй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад оршино.
Эрнандо де Сото Монголд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа Дэлхийн аугаа эдийн засагчдын нэг Эрнандо дэ Сото нь Монголын эдийн засгийн чуулганд оролцож үг хэлнэ.
Эдийн засгийн хөгжлийн онолын гол төлөөлөгч, "Капиталын нууц" номын зохиогч, доктор Эрнандо де Сото нь энэхүү чуулганд оролцож өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх болно.
Тэрээр 2002 онд Адам Смит, 2004 онд Милтон Фридментийн нэрэмжит шагналуудын тус тус хүргэж байсан дэлхийд нэртэй эдийн засагчдын нэг юм.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Параг Ханна Монголын Эдийн Засгийн Форум ТББ-ын урилгаар Лекц уншлаа
АНУ-ын “Глобал засаглал санаачлага”-ын захирал, “Шинэ Америк Сан”-гийн Америкийн стратегийн хөтөлбөрийн ахлах судлаач Параг Ханна манай улсад ирээд байна. Тэрээр олон улсын харилцааны судлаач бөгөөд олон улсын харилцаа, дэлхийн геополитикийн асуудлаарх зохиолууд нь олон улсад хэвлэгдэж дэлхийн олон нийтэд танил болсон тэрээр өчигдөр ГХЯ-ны хурлын танхимд “Шинэ торгоны зам дахь Монгол Улс” сэдэвт лекц уншсан юм. Энэтхэг гаралтай, АНУ-ын иргэн түүнийг Монголчууд “Mine-Golia” гэх тодорхойлолтыг олонд ил тавьсан илтгэлээр нь танина. Монгол улсыг Хятад булаан эзэлж бус харин аажмаар худалдан авч байгаа талаар тэрээр лекцэндээ тусгасан нь байгалийн баялгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа манай орны хувьд яалт ч үгүй анхаарал татах сэдэв болсон юм. Ингээд Параг Ханны лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эх сурвалж: www.gogo.mn
2010.08.05 Цааш...
ФОРУМД ЭРНАНДО ДЕ СОТО ЛЕКЦ УНШЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан, манай оронд анх удаа болж буй “Монголын эдийн засгийн чуулга”-ны хоёр дахь өдөр Төрийн ордонд үргэлжилж байна. Эдийн засгийн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Чуулганыг санаачлагч болоод идэвхтэй оролцож буй төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Их чухал, ач холбогдолтой чуулган болж байна. Энэ чуулганыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа“ гэж онцлов.
2010.02.09 Цааш...
ДАЯАР МӨРДӨХ БИЗНЕС АНДГАЙ
Бизнес удирдагчийн хувьд Миний Бие дараахь зүйлийг ухамсарлана:
  • Миний удирдах бизнесийн байгууллага нь хамт олны хүч, өөрсдийн нөөц баялагийг нэгтгэж, аливаа хүн ганцаараа үүсгэж үл чадах үнэт зүйлсийг бүтээснээрээ нийтийн сайн сайхны төлөө үйлчилнэ.
  • Миний гаргах шийдвэрүүд удирдлагын маань доторхи болоод гаднах хүмүүсийн сайн сайханд өнөөдөр болоод маргааш нөлөөлөхүйц өргөн үр дагавартай.
  •  Би олон талуудын харилцан адилгүй ашиг сонирхлуудыг нийлүүлэх явцдаа өөртөө бэрхшээлтэй сонголтуудтай учирна.
ФОТО МЭДЭЭ
Хүлээн авалт - Монголын Эдийн Засгийн Чуулган
  Цааш...
Чуулганы хаалт
  Цааш...
17:00 цаг 09.02.2010
  Цааш...
ВИДЕО МЭДЭЭ
Ч.Ганхуяг Ройтерc-т ярилцлага өгөв
2010.07.20Үзэх...
11:00 цаг 08.02.2010
2010.02.09Үзэх...
ЧУУЛГАН
Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Форумд оролцож бидний санаачилсан ажлыг дэмжсэн явдалд талархаж байгаагаа үүгээр мэдэгдэхэд нэн таатай байна.
2010.04.12
ХАНДИВЛАГЧИД
ДЭМЖИГЧИД







ХОЛБООС
 
ЦАГ АГААР
Улаанбаатарт
Яг одоо 11C
2010.09.05-д
Өдөр 18C, Шөнө: 6C
Нүүр Мэдээ Оролцогчид Файл татах И-Мэйл шалгах Холбоо барих
Copyright © 2010 MeForum.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.