МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН


2010 оны 2-р сарын 8-9. Улаанбаатар хот

Зорилго

Эдийн засгийн энэхүү чуулга уулзалтын гол зорилго нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг тодорхойлох болон тулгуур салбаруудын өмнө тулгамдсан гол асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөлийн дунд нээлттэй, илэн далангүй хэлэлцүүлэг зохион байгуулж зөвшилцөлд хүрэхэд туслахад оршино.

Энэхүү чуулга уулзалтын үеэр “Монголын Эдийн Засгийн Форум” улс төрийн хараат биш, төрийн бус байгууллагын үндэс суурийг тавих бөгөөд энэ байгууллага нь цаашид энэхүү чуулга уулзалтыг тогмол зохион байгуулж явахын зэрэгцээ улс орны өмнө тулгарч буй хөгжлийн асуудлаар тухай бүр холбогдох талуудын хооронд нэгдсэн зөвшилцөл бий болгоход зуучлах болно.

Үндэслэл

Монгол Улс хууль, дүрэм батлах, бодлогын асуудлуудаа нээлттэй хуралдаанаар хэлэлцэн шийдэж ирсэн уламжлалтай. Бүр XIII зууны эхээр Магна Карта -гаас есөн жилийн өмнө түүхэнд тэмдэглэгдсэн анхны Хуралдай буюу чуулга уулзалтаар Их Засаг\Үндсэн хуулиа\ баталж, Их Монгол Улсын хаанаар Чингис хааныг өргөмжилсөн билээ. Монголчууд эртний ёсоо дагаж 2010 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Монголын Эдийн Засгийн Анхдугаар Чуулга Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.

Хэлбэр болон оролцогчид

Ерөнхий Сайдын Илтгэл
1. БИД ХАМТДАА ЧАДНА
2. МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР
3. ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ
4. БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА
5. САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ
6. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ-ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ
7. ДЭЛХИЙН ТҮВШИНД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ
8. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШИНЭЧЛЭЛИЙГ ЦОГЦООР НЬ ХИЙЦГЭЭЕ
Чуулга уулзалт нь нэгдсэн болон салбар хуралдаан, компаниудын танилцуулга, компаниудын зөвлөлдөх уулзалт, хөрөнгө оруулагчдын төслийн илтгэл, холбогдох ажлын хэсгийн хуралдаан, хоёр талын уулзалт зэрэг олон хэлбэрээр явагдана. Чуулга уулзалт нь бодлогын гол асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргаж болох бөгөөд цаашид жил бүрийн 2 дугаар сард “Монголын Эдийн засгийн форум” Төрийн бус байгууллага уг арга хэмжээг зохион байгуулах болно. Энэ чуулга уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой.

Энэ Чуулга Уулзалт нь Монголын уламжлалт үндэсний баяр Цагаан сарын өмнө зохион байгуулагдаж, 2010 оны бодлогыг тодорхойлох шинэ эхлэл тавьж байна. Эдийн засгийн чуулга уулзалтаас гарах зөвлөмж, дүгнэлтүүд нь дунд хугацааны болон дараа жилийн хөгжлийн төлөвлөлт, төсвийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулахад ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Манай улс өрсөлдөх чадвараа сайжруулахад дотоодын боловсон хүчин, байгалийн нөөцөө зөв зохистой ашиглах шаардлага тулгараад байна. Мөн бизнесийн орчинг сайжруулах, төсвийн шинэчлэл, уул уурхайн хөгжил, дэд бүтцийн болон санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжил, ногоон эдийн засгийн олон чухал хэлэлцэж, хөгжлийн гарцыг олох, нэгдсэн зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна.

Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид: УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм.

Чуулга уулзалт нь ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад ихээхэн анхаарч, чуулга уулзалтын тухай мэдээллийг телевиз, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр нэвтрүүлж олон нийтэд хүргэх болно.

Мөн нэр хүнд бүхий зочдыг оролцуулсан лекци, хэвлэлийн бага хурал зохион байгуулахын зэрэгцээ олон улсын болон Монголын томоохон хэвлэл мэдээллээр Чуулга уулзалтын талаархи мэдээллийг дамжуулна.

11215 оны Британи Улсын анхны Үндсэн хууль
ЧУУЛГАН
Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан Монголын Эдийн Засгийн Форумд оролцож бидний санаачилсан ажлыг дэмжсэн явдалд талархаж байгаагаа үүгээр мэдэгдэхэд нэн таатай байна.
2010.04.12
ХАНДИВЛАГЧИД
ДЭМЖИГЧИД







ХОЛБООС
 
ЦАГ АГААР
Улаанбаатарт
Яг одоо 11C
2010.09.05-д
Өдөр 18C, Шөнө: 6C
 
Нүүр Мэдээ Оролцогчид Файл татах И-Мэйл шалгах Холбоо барих
Copyright © 2010 MeForum.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.