Мэдээлэл

Монголын эдийн засгийн форум-төр, хувийн хэвшлийн индэр

By May 17, 2018 No Comments

“Монголын эдийн засгийн чуулган 2018” энэ сарын 21-22-нд найм дахь жилдээ “Хүчээ нэгтгэе” уриан дор болох гэж байна.

Монголын эдийн засгийн чуулганы гол онцлог нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлцлийн индэр байх зорилгыг агуулж ирсэнд оршдог. Тийм ч учраас “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын зүгээс “Монголын эдийн засгийн чуулган 2018”-ын урьтал болгож, Засгийн газартай хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийг Засгийн газрын Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан. Уг урьдчилсан чуулганаас “Монголын эдийн засгийн чуулган 2018”-ын “Хүчээ нэгтгэе” уриаг гаргасан юм. Бид зохион байгуулагчийн хувьд жил бүрийн эдийн засгийн чуулганаар хэлэлцэх асуудлуудын сэдэв, урианд өндөр ач холбогдол өгч, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, судалгааны байгууллага зэрэг оролцогч талын төлөөллийн оюун бодлыг уралдуулж, урьдчилан багагүй хугацаанд хэлэлцүүлж, шүүн тунгааж сонгодог уламжлалтай.

Мөн Монголын эдийн засгийн чуулган анх 2010 онд зохион байгуулагдахаас эхлээд форумд гадаадын нэр хүндтэй улстөрч, эрдэмтэн, эдийн засагч, судлаачийг урьж оролцуулдаг уламжлалаа алдалгүй өнөөдрийг хүрсэн. Тухайлбал, 2010 онд Нобелийн шагналт эдийн засагч Эрнандо Де Сото, 2013 онд голланд өвчнийг илааршуулагч, Нидерландын  Ерөнхий сайд асан Вим Кок зэрэг зочин оролцож байсан. Харин энэ жилийн форумд Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристине Жэнвэй Чианг оролцож “Хөрөнгө оруулалтын бодлогын шинэтгэлийн өрсөлдөх чадвар” сэдвээр илтгэл тавьж, өргөн хүрээнд хэлэлцүүлэх юм.

“Монголын эдийн засгийн чуулган-2018”-ыг CEO club зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд “Монголын эдийн засгийн форум” ТББ дэмжин оролцож байна.

“Монголын Эдийн засгийн Форум” ТББ

Leave a Reply