“Монголын эдийн засгийн чуулган 2019” 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим”-ын хурлын танхимд зохион байгуулагдана. Тус чуулган нь жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж мэдээлэл солилцдог, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг төр, хувийн хэвшлийн хэлцлийн том индэр болсоор ирсэн юм.  Энэ удаагийн чуулганыг МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ, Монголын бизнесийн зөвлөл, СЕО клуб зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулахаар боллоо. Та тус чуулганд оролцохыг хүсвэл www.meforum.mn веб сайтны бүртгэл гэсэн хэсэг рүү орж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321051 утсаар болон ganerdene@meforum.mn хаяг руу хандаж авна уу.

                                             

Leave a Reply