МЭДЭГДЭЛ

2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Blue Sky Tower”-т зохион байгуулагдсан “Шинэ эдийн засгийн форум” нэртэй арга хэмжээг “Bloomberg TV Mongolia”-гаас санаачлан зохион байгуулсан  бөгөөд энэхүү арга хэмжээ нь “Монголын эдийн засгийн форум” ТББ-тай ямар нэгэн байдлаар холбоогүй болохыг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Монголын эдийн засгийн форум” ТББ, Монгол Улсын Засгийн газартай хамтран 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын эдийн засгийн форум арга хэмжээтэй андуурагдахаар “Шинэ эдийн засгийн форум” гэсэн нэршил өгч, ижил төстэй арга хэмжээг зохион байгуулж олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн явдалд харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье.

“Монголын эдийн засгийн форум-2019” арга хэмжээ ирэх аравдугаар сард зохион байгуулагдахаар урьдчилсан тов гарсан болно.

 

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ” ТББ

Leave a Reply