Чуулганы мэдээлэл

Эдийн засгийн чуулган 2018 – 3 сар

Хүчээ Нэгтгэе!

“Монголын эдийн засгийн чуулган 2018” арга хэмжээ 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний үе шат 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг Засгийн газрын хөгжлийн бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулж, дотооддоо бодлого шийдлээ зөвлөлдөх “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт” хийгдсэн. Улсын хөгжлийн төлөө Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь нэг зүг рүү хамтарч ажилладаг, төр, хувийн хэвшил нь дэм дэмэндээ цэцэглэн хөгждөг байя гэсэн чухал санаачилга.

  • Гурван тулгуурт хөгжлийн бодлого
  • Татварын хуулийн шинэчлэл
  • Утаагүй, түгжрэлгүй улаанбаатар
  • Тогтвортой хөдөө аж ахуй хөгжлийн тулгуур
  • Хувьчлал, Шинэчлэл
  • Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжил, дэд бүтцийн шийдэл
May 22, 2018

Хүчээ нэгтгэх цаг буюу эдийн засгийн хавар

May 22, 2018

ЗООСНЫ ЖИНГЭНЭХ ЧИМЭЭ ДАГУУЛСАН ДОЛОО ХОНОГ БАЙЛАА

May 21, 2018

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭЭЛТИЙН ОНЦЛОХ ИШЛЭЛ:

May 21, 2018

Хөтөлбөр

May 21, 2018

Чуулганы зураг

ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

ИЛТГЭЛ: ИХ ТАНХИМ | 09:30-11:00

Товч агуулга:

Бодлогын зорилго нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулахад оршино. Энэхүү бодлогод Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, монголын баялаг гэж үзэн “НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ МОНГОЛ УЛС“ үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”, “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүлж, түүний хүрээнд нийт 27 зорилт хэрэгжүүлэхээр тусгасан.

Модератор
Эрдэнэбаатарын Долгион
Монгол дахь Блүүмберг телевизийн гүйцэтгэх захирал
Илтгэгч
Ухнаагийн Хүрэлсүх
Монгол Улсын Ерөнхий сайд

Панелистууд
Гомбожавын Занданшатар
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Надмидын Баяртсайхан
Монгол банкны Ерөнхийлөгч

Санжаагийн Мөнгөнчимэг
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд

Хүрэлбаатарын Булгантуяа
Сангийн дэд сайд

Даниела Гаспарикова
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч

Ёоланда Фернандез Ломмен
Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч

Чулуундоржийн Хашчулуун
Монголын хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч

ТАТВАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

НЭГДСЭН ХУРАЛДААН: ИХ ТАНХИМ | 11:15-12:45

Товч агуулга:

Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын татварын шинэ зарчмуудыг нэвтрүүлэх, татварын ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох зорилготой. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас татварын шинэчлэлийн багц хуулийн төслийг боловсруулан сар гаруй хугацаанд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж, нийт 5600 орчим санал хүлээн аваад байна. Энэ удаагийн шинэчлэлээр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг боловсруулаад байна.

Модератор
Эрдэнийн Лхагва
“Монгол ТВ” телевизийн мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга
Илтгэгч
Чимэдийн Хүрэлбаатар
Монгол Улсын Сангийн сайд

Панелистууд
Баатаржавын Лхагважав
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч

Чойжамцын Цэндмаа
ПрайсуотерхаусКуперс Такс ТМЗ ХХК-ий гүйцэтгэх захирал

Чимэдгочоогийн Өнөржаргал
Санхүү эдийн засгийн их сургуулийн ахлах багш

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН
ХӨГЖИЛ, ДЭД БҮТЦИЙН ШИЙДЭЛ

САЛБАР ХУРАЛДААН: ИХ ТАНХИМ | 13:45-17:00

Товч агуулга:

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, тээвэр дэд бүтцийн асуудлыг оновчтой шийдэх талаар хэлэлцэх болно.

Модератор
Г.ДАМДИННЯМ
Судлаач

Илтгэл-1
Г.НАНДИНЖАРГАЛ
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын зорилт, үндсэн чиглэлүүд

Илтгэл-2
Г.ГАНБОЛД
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан дэд захирал

Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, компаний засаглал давуу эрхийн хувьцаа

Илтгэл-3
Д.АРИУНБОЛД
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үр өгөөжийг дээшлүүлэх томоохон төслүүдийг эргэлтэнд оруулах иргэдэд
эзэмшүүлсэн хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх


Панелистууд
Х. Булгантуяа
Сангийн дэд сайд

Г.Нандинжаргал
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
Г.Ганболд
Эрдэнэс Монгол ХХК-ийн Санхүүгийн удирдлага хариуцсан дэд захирал
Д.Ариунболд
Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал
Б. Бат-Эрдэнэ
ЗГХЭГ дэд дарга

УТААГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАР

САЛБАР ХУРАЛДААН: А ТАНХИМ | 13:45-17:00

Товч агуулга:

“Утаагүй, Түгжрэлгүй Улаанбаатар” сэдвийн хүрээнд

“Барилга хот байгуулалтын салбарын бодлого”, “Эрчим хүчний шийдэл”, “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл” зэрэг үндсэн илтгэлүүд тавигдах төдийгүй “Утааны эсрэг ээж аавууд”, “Монголын барилгачдын холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцож түлш,утаа,түгжрэлийн асуудал болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаарх асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн үндсэн илтгэлийн дараа хуралдаанд оролцогч байгууллагууд өөрсдийн санал бодлоо илэрхийлж харилцан нээлттэйгээр оролцоно.

Модератор
Ганбатын Мөнхтуул
“25 дугаар суваг” телевизийн Сэтгүүлч, тоймч

Илтгэл-1
Шүхэртийн Лхамсүрэн
Барилга хот байгуулалтын дэд сайд

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛЛАЛТЫН САЛБАРЫН БОДЛОГО

Илтгэл-2
Пүрвээгийн Баярхүү
Нийслэлийн Засаг даргийн Дэд бүтэц, Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ

Илтгэл-3
Түдэвхүүгийн Гантулга
Эрчим хүчний дэд сайд

АГААРЫН БОХИРДОЛ-ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЙДЭЛ

Илтгэл-4
Даваахүүгийн Даваабаяр
УУХҮЯ-ны Түлшний бодлогийн газрын мэргэжилтэн

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ


Жүрмэдийн Очир
Нүүрснээс нийллэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгжийн захирал

Панелистууд
Хавдисламын Баделхан
Барилга, Хот байгуулалтын сайд

Цэрэнпилийн Даваасүрэн
Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд

Пүрвээгийн Баярхүү
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсанорлогч

Жанцангийн Батбаясгалан
Нийслэлийн засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч

Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

Баяртогтохын Нэмэхбаатар
Монголын үндэсний барилгын ассоциацын дэд ерөнхийлөгч, ЗАГ ХХК Ерөнхий захирал

Мөнхбаярын Батбаатар
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч

Ц.Пүрэвхүү
“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн

ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР

САЛБАР ХУРАЛДААН: Б ТАНХИМ | 13:45-17:00

Товч агуулга:

Манай салбар газар тариалангийн бүс нутгаа тогтоон зарлаж, эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, улаан буудай, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ мөн эрүүл мэндийн баталгаа хангагдсан эрүүл, аюулгүй мах, сүү, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, орон нутгийн онцлог бүхийн түүхий эдийн оновчтой тогтолцоонд суурилсан, нэмүү өртөг шингэсэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн хөнгөн үйлдвэрийн салбарыг шинэ шатанд гаргаж импортыг орлох, экспортын баримжаатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг тавьж байна. Мөн Монгол улсын засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ”, “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж салбарын сайдын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн талаар танилцуулах зэрэг агуулгын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Модератор
Цэнд-Аюушын Цэнд
Монголын үндэсний олон нийтийн телевизийн Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер

Илтгэл-1
Батжаргалын Батзориг
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд

Хөдөө аж ахуйн салбар, хөгжлийн тэргүүлэх чиглэл

Илтгэл-2
Воршиловын Энхболд
Гадаад Харилцааны Яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал

Экспортыг дэмжих бодлого


Панелистууд
Даржаагийн Насанжаргал
ХХАА-н сайд асан, Монголын жимс жимсгэний үндэсний холбооны тэргүүн

Доржсүрэнгийн Бадарч
Хөгжлийн банкны ахлах шинжээч, доктор, профессор

Ломбын Болор
“Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Эрдэнэдалайн Батсайхан
“Дархан нэхий” ХК-ийн гүйцэтгэх захирал

Цээлээгийн Энх-Амгалан
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” малын эрүүл мэнд хөтөлбөрийн зохицуулагч

ХУВЬЧЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

САЛБАР ХУРАЛДААН: В ТАНХИМ | 13:45-17:00

Товч агуулга:

Хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах явцад Төрийн болон хувийн хэвшлийн оролцоог ижил түвшинд хангах зорилго бүхий “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” -г ЗГХЭГ-ын даргын 2017 оны 320 дугаар тушаалаар байгуулсан. Тус хорооны даргаар төрийг төлөөлөн ҮХГ-ын дарга, дэд даргаар хувийн хэвшлийг төлөөлөн МҮХАҮТ-ын дарга нар тус тус ажиллаж байгаа бөгөөд гишүүдэд холбогдох яам, агентлаг болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог ижил түвшинд ханган үйл ажиллагаагаа эхлүүлэн, эдүгээ 3 дахь удаагаа хуралдаж, 2 ч асуудлаар зөвлөмж гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд хүргүүлээд байна. Иймд тус хэлэлцлийн механизмыг цаашид хэрхэн зөв зохион байгуулалттайгаар хөгжүүлэх, төрийн хариуцлага, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй асуудлыг оношлон хамтран шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчинг таатай болгох, үйл ажиллагааг нь тогтмолжуулах талаар тус салбар хуралдаанаар хэлэлцэнэ.

Модератор
Дамбадаржаагийн Жаргалсайхан
Нийтлэлч, эдийн засагч, ДеФакто Институтын гүйцэтгэх захирал

Илтгэл-1
Хангайн Алтай
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал

Төрийн өмчийн хувьчлалыг хөрөнгийн биржээр хийх нь: Өчигдөр, өнөөдөр, маргааш

Илтгэл-2
Банзрагчийн Баярсайхан
Үндэсний хөгжлийн газрын дарга, Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дарга

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг нэвтрүүлэх нь: Итгэлцэл, зөвшилцөл, шийдэл


Панелистууд
Содномдаржаагийн Даваасүрэн
Санхүүгийн зохицуулах хорооны дарга

Цүлтэмийн Ням-Осор
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга

Б.Насантогтох
Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Бадамрайн Анхбаатар
“Монгол Шуудан” ХК-ийн захирал

Анхбаярын Билгүүн
“MIBG ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Данзанбалжирийн Энхжаргал
Олон улсын санхүүгийн шинжээч

Баянжаргалын Бямбасайхан
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга

Пүрэвжавын Сайнзориг
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга

Лхагваагийн Мөнхбат
Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга

Шагдарын Үнэнтөгс
Засгийн газрын Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга

Магваны Оюунчимэг
МҮХАҮТ-ын дарга, Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны дэд дарга

Дүгэрээгийн Жигжидмаа
“Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн удирдагч

Линговын Гантөмөр
“Эм Си Эс Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ

САЛБАР ХУРАЛДААН: Г ТАНХИМ | 13:45-17:00

Товч агуулга:

Манай улсын эдийн засаг, нийгэм, аялал жуулчлалын салбарын хөгжилд иргэний нисэх, ялангуяа агаарын тээврийн үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг авч үзэх, салбарт тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлаа хэлэлцэн харилцан ойлголцож ойрын хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлох зайлшгүй шаардлага байна.

Энэхүү “Төр хувийн хэвшлийн түншлэл зөвлөлдөх уулзалт”-ын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал” хуралдаанаар гадаад харилцаа, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран тулгамдаж буй асуудлаа хамтран хэлэлцэж буйгаараа онцлог болно.

Модератор
Рэнцэндоржийн Мэргэн
Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга

Дамбын Гантөмөр
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч

Илтгэл-1
С.Мөнхнасан
Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга

Агаарын тээврийн салбарын либералчлал/blockquote>

Илтгэл-2
Б.Гүнболд
Барилга хот байгуулалтын яамны ХБГХБХЗГ-ын дарга

Аялал жуулчлалын хот байгуулалтын бодлого

Илтгэл-3
Сүхээгийн Бат-Эрдэнэ
БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын дагуу хил дамнасан аялал жуулчлалын хөгжүүлэх нь

Илтгэл-4
Ш.Нэргүй
Монголын аялал жуулчлалын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага


Панелистууд
Жадамбаагийн Бат-Эрдэнэ
Зам, тээврийн хөгжлийн Сайд

Цагаачийн Баатарсайхан
Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Сүхээгийн Бат-Эрдэнэ
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга

Ж.Дэлгэрсайхан
Зах зээл шинжээч, Дэд профессор

Сүхээгийн Алдархишиг
“Монголиа экспедишион” ХХК-ийн захирал

Пүрэвжалын Мөнхжаргал
“Хүннү эйр” ХХК-ийн захирал